Бидний тухай
Эрхэм зорилго
Алсын хараа
Бидний тухай

“Алтернатив Металлурги” ХХК нь Литигээс Уран хүртэлх ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын төслүүд дээр ашигт малтмал баяжуулах технологийн бүх түвшний туршилт, судалгааны ажил, уурхайн баяжуулах үйлдвэрийн ерөнхий төлөвлөлт - эскиз, ТЭЗҮ, ажлын болон бүтээц хийцийн зураг төсөл боловсруулан, баяжуулах үйлдвэрийг түлхүүр гардуулах нөхцөлтэй барьж хүлээлгэн өгөх цаашлаад баяжуулах үйлдвэрийн өдөр тутмын удирдлага менежментийн үйл ажиллагааг цогцоор нь шийдвэрлэх хүртэл төсөл хөгжүүлэлтийн шат шатанд шилдэг шийдэл, шинэ технологийг үйлчлүүлэгчиддээ санал болгох инженерийн тэргүүлэгч компани болохоор зорьж байна.

Манай инженер, техникийн мэргэжилтнүүд салбартаа олон жилийн туршлагатай, шинэ технологийг хэрэгжүүлэгч шилдэг баг бөгөөд харилцагч, үйлчлүүлэгчдээ эдийн засгийн хамгийн өндөр үр ашигтай, аюулгүй ажиллагааг хангасан цогц инженерийн шийдлийг санал болгох зорилготой билээ.

Эрхэм зорилго

“Алтернатив Металлурги” ХХК нь эдийн засгийн тулгуур болсон уул уурхайн салбарт дэлхийн шилдэг технологи – инновацийг Монгол улсын онцлогт тохируулан нэвтрүүлснээр хөгжлийн түүчээлэгч, шилдэг хариуцлагатай инженерийн компани болох.

            

Алсын хараа

Бид хамгийн шилдэг туршлага болон цоо шинэ арга, техник, технологийг хослуулан хамгийн өндөр өгөөж, үр ашигтай цогц шийдлийг цогцлооно.

Цагийн хуваарь
Даваа-Баасан: 09:00-18:00
Бямба-Ням: Амарна
Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар-14230, Сүхбаатар дүүрэг-1, 13-р хороолол, G Center, 61 тоот
9909-9974 enkhbat.b@altmet.mn
© 2024 Алтернатив Металлурги ХХК
Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар-14230, Сүхбаатар дүүрэг-1, 13-р хороолол, G Center, 61 тоот
9909-9974 enkhbat.b@altmet.mn